Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргыг томилжээ.
Тодруулбал саяхан өөрийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаа өгч байсан П.Дэлгэрнаран Гаалийн ерөнхий газрын даргын албанд очсон байна.
П.Дэлгэрнаран өмнө нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирлаар байгаад СЕХ-ны даргаар ажиллаж байжээ.









































































