Европ даяар их хэмжээний цас орж, зам харгуй мөстөж, зорчих хөдөлгөөнд ноцтой саатал үүсч, цаг агаарын хүндрэлээс үүдсэн ослоор зургаан хүн амиа алдаад байна.
Албаныхны мэдээлснээр Францын хоёр өөр бүс нутагт замын аюултай нөхцөлөөс шалтгаалан таван хүн амиа алдсан бол Босни, Герцеговины нийслэл Сараевод 40 см цас орсны улмаас нэг эмэгтэй нас баржээ.
Францын баруун өмнөд хэсгийн Ландес мужид хоёр тусдаа ослоор гурван хүн амиа алджээ.
Европ даяар хэдэн зуун нислэгийг цуцалж, Парис болон Амстердамын нисэх онгоцны буудлуудад олон мянган зорчигч гацжээ.
Францын баруун өмнөд хэсгийн Ландес мужид хоёр тусдаа ослоор гурван хүн амиа алдсан гэж албаныхан мэдээлжээ.
Парисын бүс нутагт мөн хоёр хүн зам тээврийн ослоор нас барсан байна. Тэдний нэг нь Парисын зүүн хэсэгт жолооч хүнд даацын ачааны машинтай мөргөлдсөний улмаас амиа алдсан бол нөгөө нь цастай зам дээр гулгаж хашлага мөргөж, улмаар Марн мөрөнд унаснаар амиа алдсан гэж мэдээлжээ.
Балканы бүс нутагт мөн цас, хүчтэй бороо орсон байна. Даваа гарагт Сараевод их хэмжээний нойтон цасанд дарагдсан мод нэгэн эмэгтэйн дээрээс унаж амь хохироосон гэж цагдаагаас мэдээлжээ.
Францын Тээврийн сайд Филипп Табаро мягмар гарагийн шөнө болон лхагва гарагт дахин цас орох төлөвтэй байгааг анхааруулаад иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй, боломжтой бол гэрээсээ ажиллахыг уриалжээ.
Францын Үндэсний цаг уурын албанаас лхагва гарагт “улбар шар” түгшүүрийн түвшинд оруулна гэж мэдэгдсэн байна. Улсын зарим хэсэгт галт тэрэгний олон үйлчилгээг цуцалжээ.
Амстердамын Схипхол нисэх онгоцны буудалд лхагва гарагт 400 гаруй нислэг цуцлагджээ
Парис хотын Ройсси–Шарль де Голль нисэх онгоцны буудалд лхагва гарагийн өглөө хэдэн цагийн турш нислэгийн 40 хувийг цуцалж, зурвасуудын цасыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.
Амстердамын Схипхол нисэх онгоцны буудалд лхагва гарагт 400 гаруй нислэг цуцлагдаж, олон хүний аяллын төлөвлөгөөнд ихээхэн хүндрэл учруулаад байна.
Олон зуун зорчигч гацаж, зарим нь дамжин нисэх нислэгтээ амжиж чадаагүй бөгөөд нислэг хэзээ сэргээх талаар мэдээлэл авах гэсэн иргэдийн урт дараалал үүсжээ.
Эх сурвалж: BBC











































































