Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн тухайгаа УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр мэдээлсэн.
Хоёр сайдыг чөлөөлж, дараагийнх нь сайд нарыг томилох Ерөнхий сайдын УИХ-д хийх танилцуулга маргааш буюу Лхагва гарагийн 14:00 цагт товлогджээ.
Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээд танхимын гишүүдээ УИХ-д танилцуулснаар ямар нэгэн санал хураалт явуулахгүйгээр чөлөөлөх, томилох асуудал шийдэгдэх юм.
ХҮН намын тухайд П.Наранбаярыг Б.Найдалаагаар солино гэх таамаг яригдаж буй. Гэвч ХҮН-д боловсролын салбарыг дахин атгуулах эсэх нь эргэлзээтэй байгаа. Мөн тус нам өнөө орой Удирдах зөвлөлийн хурлаа хийж, нэр дэвшилт явуулан дараагийн сайдаа сонгоно гэдгийг эх сурвалж хэлсэн.
Харин эрх баригч МАН эрсдэл, хэл ам ихтэй эрчим хүчний салбарыг хэнээр толгойлуулах нь одоогоор тодорхойгүй байна.












































































