Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин үүрэгт албандаа ороод нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн ням гарагт ерөнхийлөгч Мун Жэ Ин НҮБ-д бодлогын зөвлөхийн алба хашиж байсан Кан Гён Хуаг Гадаад хэргийн сайдаар томиллоо.
Тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг гадаад хэргийн сайдаар томилж даваа гарагт тангараг өргөх ёслол болсон байна. Энэ сарын 7-ны өдөр болсон парламентын хэлэлцүүлгийн дараа сөрөг хүчний нам дээрх албан тушаалд томилохыг эсэргүүцэн, хойшлуулаад байсан юм.
Гэвч хүчтэй эсэргүүцлийн дараа БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин сар орчмын дараа туршлагатай улс төрч эмэгтэйг томилж чадлаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Гадаад хэргийн сайд даваа гарагт үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш энэ сарын сүүлээр болох АНУ, БНСУ-ын дээд хэмжээний албан ёсны айлчлалд бэлтгэж байна. Ерөнхийлөгчийн айлчлал энэ сарын сүүлээр Вашингтон хотод, АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар болжээ.