• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 29
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

  • Улс төр
    Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

    Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

No Result
View All Result

Түүх-хэл бичгийн нэрт эрдэмтэн, билгүүн номч Бямбын Ринчен

by
2018-04-11 08:00
in Түүх, уламжлал
45
Түүх-хэл бичгийн нэрт эрдэмтэн, билгүүн номч Бямбын Ринчен
SHARETWEET

Бямбын Ринчен бол дэлхийн монгол судлалын гарамгай эрдэмтэн, 20-р зууны монгол үндэстний соёлын нэрт зүтгэлтэн, орчин үеийн утга зохиолын билигт төлөөлөгч билээ. Тэрбээр хөхөгчин могой жил буюу 1905 оны 11-р сарын 21-ний өдөр Хиагтын Наймаа хотын зүүнтээ Алтанбулагт төрсөн байна. Багад нь түүнд Хараагийн дарь эхийн хувилгаан лам хүрч ирэн Ринчендорж хэмээх нэр өгөөд, хийддээ лам болгохоор төвд цагаан толгой зааж байсан ч, долоон настайдаа Билигсайхан гэдэг бичгийн хүнд шавь орж, монгол, манж бичиг заалган, улмаар 1914 онд Дээд шивээгийн орос сургуулийн бэлтгэл ангид шалгуулан ороод, Октябрийн хувьсгалын үеэс Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургууль төгсөөд, 1920 онд эцгийнхээ Дээд шивээгийн байшинд намын анхдугаар их хуралд, багш Билигсайханы захиа даалгавраар хурлын төлөөлөгчдийг үйлчилж, орчуулга зарлагын ажлыг хийж явжээ.

Түүний багш Билигсайхан Ардын түр Засгийн Газраас байгуулсан хязгаарын яамны сайд болсон хойно 1921 оны 4-р сарын 15-нд Ренчинг дуудуулж, хязгаарын яамны тал бичээчээр алба хаалгаж эхэлсэн байна. 1924 онд тэрбээр Зөвлөлтөд дээд сургуульд явж, Ленинградын дорно дахины хэлний хүрээлэнд суралцаж байх даа хичээл зүтгэлээр ихэд шалгарч байсан тул, судар бичгийн хүрээлэнгээс тавьсан саналын дагуу тэнд суралцаж байсан 18 оюутнаас 4 оюутныг жинхэнэ дунд боловсролтой учраас сонгоход багтан орж, шилдэг 9 академичээр гурван жил тусгай лекц хичээл заалган удирдуулж, 1927 оны зун Гэгээрлийн яамны харьяа байсан судар бичгийн хүрээлэнд ажиллаж, монгол хэл бичиг, угсаатны судлал, утга зохиол түүхийн асуудлыг хариуцан ажиллах болжээ. Ренчин 1930 оноос эхлэн монгол хэлний шинэ нэр томьёоны анхны хэдэн дэвтэр, толь бичгийг латин, орос, монгол хэлээр, үгийн хэлхээний хамт боловсруулан нийтлүүлэх ажлыг гардан хийж байснаас гадна монгол хэлээ цэвэр ариун байлгах, монгол хэлний сонгодог найруулгыг хөгжүүлэн нийтийн хүртээл болгох, улмаар зөв бичих зүйг нарийсган боловсруулах, монгол хэлний шүлгийн тогтолцоо онцлогийг судлан гаргах зорилго бүхий өдий төдий өгүүлэл, ном товхимол хэвлэн гаргажээ.

Манай уран зохиолыг хэлмэгдүүлж, уран сайхны хэвийн явц тасарсан эмгэнэлт үеийг 1940-1950 иад оны үед яруу найрагт Ц.Дамдинсүрэн, үргэлжилсэн үгийн зохиолд Б.Ринчен, жүжгийн урлагт Д.Намдагийн туурвил бүтээлүүд нөхөж, шинэ үеийг эхэлсэн билээ. Энэ үед түүний түүхэн өгүүллэг, туульсын бүтээл шинэ үзэгдэл болжээ. Харамсалтай нь энэ үеэс Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх, Ш,Аюуш, М.Ядамсүрэн, Б.Ринчен, Д.Намдаг, зэрэг шинэ үеийн утга зохиолыг үүсгэн байгуулсан билэгт зохиолчдыг хомроглон дайрч, уран бүтээлийг нь хавчин боогдуулах ажиллагаа үе шаттай явагдах болжээ. Тухайлбал түүнийг Нацагдоржтой Пушкиний зохиол орчуулахад нь туслан, утга найруулгыг нь засаж байхад, “Та нар тайж, помешикийн зохиол орчуулж суудаг” хэмээн буруушааж, Монгол Ганжуурын байдлыг тодорхойлсон гарчиг хийж, хэн зохиосон, энэтхэгээс хэн төвд болгосон, төвдөөс хэн монгол болгосныг тогтоон хийж байхад нь шүүмжиллэн донгодож, “Хүрээлэнгийнхэн Гаанжуур орчуулж байна” хэмээн зогсоох тогтоол гаргаж байжээ. Ингэсээр эцсийн бүлэгт Ринченийг хуучны үзэлтэн, японы тагнуул хэмээн 1937 онд хэлмэгдүүлж, шоронд хорьсон байна.

Түүнийг шоронд таван жил тарчилж байх хооронд Үнэн сонинг зөвлөлтийн мэргэжилтэн, зөвлөх сургагч нарт зориулан орос хэлээр хураангуйлан гаргах болжээ. Гэтэл оросоор гаргаж байгаа тэр сонинг нь ойлгохгүй байна гэсэн гомдол гаргасан нь Чойбалсангийн чихийг дэлсжээ. Чойбалсан тэр үед Намын төв хорооны үзэл суртал эрхэлсэн дарга асан Сүрэнжавыг сонин редакторлох сайн орос хэлтэй хүн ол гэж үүрэг өгсөн нь хайн хайсаар шоронд байгаа Ринчен гэдэг улс төрийн хоригдлыг орос хэлэнд гаргууд хэмээн олжээ. Ингээд Ринчен эрдэм мэдлэгийнхээ хүчээр 1942 оны 4-р сард Дотоод яамны мөрдөн байцаах шоронгын өрөөнөөс суллагдан, хэд хоноод Үнэн сонинд Төв Хорооноос заагдан ажиллаж, бүгд 16 жил болсны эцэст шургуу хөдөлмөрийнхөө үр шимээр, 1956 онд Унгар улсад докторын зэрэг хамгаалж, хэл шинжлэлийн ууган доктор болсон байна. Түүний хамгаалсан бүтээл нь Монгол бичгийн хэлний зүй хэмээх дөрвөн боть, нийтдээ 7-8 дэвтэр бүтээл нь эрдэм шинжилгээний ажлын хувьд монгол хэлний хөгжлийн авиа зүй, үсэг зүй, хэлбэр судлал, өгүүлбэр зүйн төвшинд орчин үеийн хэл шинжлэлийн үүднээс нарийвчлан задлан шинжилсэн анхны суурь зохиол болсон төдийгүй монгол хэлний уугуул зүй тогтол, онцлогт нь тулгуурлан судласан учир судалгааны арга барилын хувьд ч, монгол хэл шинжлэлийн ухаанд шинэ зам мөрийг гаргасан бүтээл хэмээн үнэлэгдсэн болно.

1958 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнд шилжин ажиллаж, Хүрээлэнг Академи болоход Академийн гишүүн болж, улмаар 1970 онд Унгарын Академийн хүндэт гишүүн болсон байна. Түүнийг Цогт тайж киноны зохиолыг бичсэн тул 1945 онд Төрийн шагнал хүртээжээ. Энэ үеэс тэрбээр ард олныхоо итгэл хүндэтгэлийг эрдэм мэдлэгээрээ ч, биеэ авч яваа байдлаараа ч татан, түүх соёлоо дээдлэн хүндлэх нэг ёсны үлгэрийг үзүүлэх болжээ. Тиймээс ч түүнийг дүр байдал ихэмсэг жавхлантай, хүнийг заримдаа нэвт шувт ширтэн хардаг, дуу нь нам зөөлөн, үг яриа нь заримдаа их ёжтой, хатуу дооглонгуй хүн байдалтай хэмээн бахдан бичсэн нь олонтой. Ринчен орос болоод зөвлөлтийн утга зохиолын сонгодог туурвил бүтээлийг хүн арддаа хүргэж, оюун санааг нь нээгдүүлэхэд бүхэл амьдралаа зориулж иржээ. Ер нь Ринчен зургаа долоон хэлний 20 орчим орны зуу шахам зохиолыг орчуулсан байна. Тэрбээр хятад, манж, төвд хэлээр шинжилгээний зохиолыг уншиж, бас англи, франц хэлийг тэгш мэддэг байсан бөгөөд жар гарсан хойноо герег, латин хэл үзэж байжээ. Тэрбээр монгол бичгийг сэргээн хөгжүлэх талаар маш их шаргуу ажиллахын зэрэгцээ, монголын сонгодог зохиолыг хэвлэн нийтлэх, европ хэлнээс гадаадын уран зохиолыг орчуулах ажлыг их нарийн бодож боловсруулсан төлөвлөгөөтэй эхэлсэн байна. Тэрбээр улсын хэвлэх үйлдвэрийн дарга болоод хэдхэн cap болохдоо уул газрын ажлыг танихгүй болтол нь сайжруулж, улсын хэвлэлээс гарах ном зохиолын өнгө үзэмж жигтэйхэн сайхан болж байтал байр сууриа шинэтгэхийг хүсдэггүй зарим этгээд элдвээр гоочлон хавчин зайлуулж бахь байдаг байдалд нь эргэн оруулсан түүх байдаг. Ийнхүү 1940 өөд оноос манай уран зохиолын үйл явцад түүний төрөл зүйлийн хэлбэршил, туйрвал зүйн төлөвшилтөд Ринчений шилдэг бүтээл хүчтэй түлхэц болжээ.

Ер нь түүнийг шинжлэл судлалынхаа ажлыг ид өрнүүлж , бүтээлээ туурвиж байсан үе нь нэг хүний тухайлбал, Х.Чойбалсанг тахин шүтэж байсан үе буюу шинжлэх ухаанд захиргаадалт ноёрхож, ард түмнийхээ зан үйл, үндэсний сайхан ёс заншил, соёлын өвийг судлан тайлбарлаж сурталчлахад нилээд бэрхшээл тохиолдож байсан юм. Гэвч тэрбээр бэрхшээлийг даван туулж, зарим зүйлийг гадаадад хэвлүүлэх, уран зохиол киноноор дамжуулан өвөг дээдсийнхээ ариун нандин ёс заншил, зан үйл, ардынхаа бэлгэдлийг судлан сурталчилсаар байжээ. Ринчен ардын зохиолчийн хувьд ардын билэг зүйгээс уран бүтээлийн эх сурвалж хэрэглэгдэхүүн олж мэддэг төдийгүй, өөрөө ардын хууч ярианы гол дүр болжээ. Түүний тухай ард олны дунд домог болон үлдсэн түүх яриа хошин дурсамж арвин. Эдгээрээс заримыг дурьдахад, Тэрбээр шинжилгээний анги удирдан орон нутгаар олонтоо явж байсан бөгөөд нэг удаа өдөржин давхисаар орой нэгэн айлд хүрэхэд таваг тавиад бэлэн цай өгчээ. Тэгэхээр нь “Над шиг өвгөний сахал хөдөлгөх, энэ шиг залуугийн эрүү хөдөлгөх юм танайд байна уу” гэхэд гэрийн эзэн дуу алдаж “Өө та чинь өнөө Бимбаев гуай мөн үү” гэхэд, “Хөөрхий зайлуул, Бимбаев гэдэг талийгаач болсон юм. Харин Ринчен гэдэг нь би байна” гэсэн байдаг. Бас нэгэн удаа шинжилгээний ангиар явж байхад нь нэг сумын намын үүрийн дарга хоол өгч гэнэ. Гэвч өгсөн хоолны давс нь ихдэж, шорвог болжээ. Иймд, “Энэ чинь орохдоо халх ам аргааж, гарахдаа хасаг ам хорсгомоор болжээ” гэсэн гэдэг. Мөн европын нэг оронд гадаадын нэгэн эрдэмтэнтэй хоол идэж суухад тэр эрдэмтэн ярианы завсар, “Монголчууд махыг ёстой чоно шиг иддэг гэл үү” гэж асуухад, “Тиймээ, танайхан ногоог жинхэнэ мал шиг иддэг биздээ” хэмээн амыг нь тагласан гэдэг. Бас нэг зохиолч уулзаад, “Ринчен гуай, таны малгай чинь толгойдоо багаджээ” гэхэд нь, “Таны толгой чинь малгайдаа багаджээ” гэж хариулах зэргээр ардынхаа цэцэн мэргэн ухаанаар бурангуй явдлыг шүүмжлэх, мэдрүүлэх явдлыг тун эвлэгхэн хийдэг байжээ.

Монгол хэлний нутгийн аялгууны судлалд тэрбээр чухал хувь нэмрээ оруулж, монгол ард улсын хамниган аялгуу, Монгол ард улсын түрэг хэлтэн, Дархад аялгуу зэрэг ном бүтээл туурвиснаас гадна түүний шууд санаачилгаар Монгол ард улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атласын тэргүүн дэд ботийг гарган, нийтийн хүртээл болгосон байна. Түүний бас нэгэн гавьяа бол зүдэг хар цагийн эрхээр арга буюу мартагдан алга болохоос нь өмнө амжиж, тавиад жилийн турш сурвалжлан тэмдэглэж авсан зан заншил, ардын билэг хэмээх аман зохиол, бөөгийн түүх мөн бичгийн зохиол хийгээд гар бичмэл ном зэргийг цуглуулан, шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан явдал юм. Тэгээд ч тэрхүү баялаг цуглуулгаасаа сорчилж, ардын билэг монголын бөө судлалд холбогдох хэрэглэгдэхүүнийг бие даасан 8 боть ном болгож, Унгар улсад хэвлүүлэн гаргасан бөгөөд дараахан нь Ардын билгийн 5 ботид орсон ховор нандин дурсгал, тууль үлгэрийг монголч эрдэмтэн Н.Поппе англи хэлээр орчуулан хэвлүүлжээ. Ринчен яруу найрагчийн хувьд шүлэг нийтлэл нь уянгын шинж төрхийг олж, төрөл хэлбэр нь өргөжин баяжсан юм. 1930 аад оноос эх орон ард түмэндээ сэтгэлийн баяр баяслаа ерөөл магтаалын шүлгээр өргөл үйлдэж явсан нэгэн цагийг огоот орхиж, гүн ухааны бясалгал, сэтгэл зүйн эргэцүүлэл, шүлгийн ур ухааныг нэвтэрхий бичих болсон нь 1950 иад оноос түүний шүлгийн ялгарах шинж болжээ. Энэхүү ялгарах шинжийн тодрох үлгэр бол Монгол хэл шүлэг юм. Чухамхүү монгол хэл соёл хэлмэгдэж, үндэсний соёл иргэншлийн туурвил бүтээл түүхийн тоосонд дарагдаж, залуу үе маань түүхэн өв, эх хэлний эрдэм язгуур, соёлын уламжлалаас салж ангижрах үйл явц эрчимжиж байсан тэр үед аймшиггүй чин зоригт буурал өтгөс, билгүүн эрдэм төгс шүлэгч Ринчен эх хэлнийхээ тухай шүлгээ бичсэн байна.

Ийнхүү академич Ринченгийн эрдэм шинжилгээний олон үзүүрт зохиол бүтээл нь зөвхөн монгол судлалд төдийгүй алтай судлалын хүрээнд, мөн төв азийн олон ард түмний утга соёлын харилцааны түүхнээ онцгой ач холбогдолтой болсон байна. Тэгээд ч шинжлэх ухаанд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж, 1958 онд олон улсын Финугрын нийгэмлэг сурвалжлагч гишүүнээр, 19656 онд Олон улсын Алтай судлалын байнгын Бага хурал алтан медалиараа, 1970 онд БНУАУ-ын ШУА хүндэт гишүүнээрээ, мөн онд БНПАУ Полыиийн соёлын гавьяат зүтгэлтэн тэмдэгээрээ, Полыиийн зохиолчдын нөхөрлөл мөнгөн медаль Хүндэт жуух бичгээрээ тус тус урамшуулан шагнасан байна. Гэвч академичийн эрдэм шинжилгээний цөөн бус бүтээл нь харанхуй цагийн атгаг хар санаатны харгайгаар, хууль цаазийн ямар нэг үндэслэлгүйгээр, зохиол бүтээлээ хэвлүүлэн нийтлүүлэх эрхээ хасуулж байснаас нийтийн хүртээл болж чадаагүй ч, Ринчен иргэний нинжин сэтгэл, хүний мөс, хүнлэг үзлээсээ өчүүхэн ч ухарч шантраагүй юм. 1959 онд олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг Ринчен санаачлан зохион байгуулах бэлтгэх ажилд их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ хурал нь дэлхийн олон орны монголч эрдэмтдийн үйл ажиллагаа болон хүчин зүтгэлийг нэгтгэн өгч, олон улсын монгол судлалд шинэ үе шатыг нээсэн байна.

Эрдмийн шимийг хүртээгч багшийн хувьд Ринчен доктор МУИС-д олон жил багшилж, монгол хэл зохиолын мэргэшилтэй боловсон хүчний хэдэн үеийг бэлтгэлцсэнээс гадна эрдэм судалын нөр ажлынхаа зэрэгцээ хэл шинжлэл, утга зохиол, угсаатны зүй, ардын билиг, утга соёл, эдийн боловсрол, бичвэр судлал, урлаг судлал, орчуулах ёсон бөө судлал гэх зэрэг салбараар эрдэм шинжилгээний авьяаслаг олон залуу ажилтныг дагалдуулан эрдмийн зам мөрийг нь удирдан, нарийн мэргэжсэн эрдэмтэн мэргэдийг бэлтгэж өгсөн нь түүний бас нэгэн гавьяа ажээ. Ийнхүү Бямбын Ринчен докторын 50 гаруй жилийн турш бүтээн туурвисан олон үзүүрт ажлыг ерөнхийд нь нэгтгэн үзэхэд эрдэмтэн, зохиолч, орчуулагч, сурган хүмүүжүүлэгч, сэтгүүлч гэсэн наад зах нь таван хүний ажил мэргэжлийг нэг биедээ тэгш цогцлуулж, дурдсан салбар бүрээр туурвисан бүтээл нь шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй, гярхай ажиглалт, нягт дүгнэлттэй болсон байна. Эрдэмтний хувьд академич Ринчен монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монгол судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний ганц сэдэвт зохиол, ном товхимол, өгүүлэл, тэмдэглэл хэдэн зууг монгол, франц, англи, орос, герман, польш, мажар, чех хэлээр бичсэн нь дэлхийн арав гаруй хэлээр хэвлэгдэн гарсан байна.

Шийрэвдоржийн Насанбат

ShareTweet

Related Posts

Ринчений Индра: “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж нэг хэлсэн
Түүх, уламжлал

Ринчений Индра: “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж нэг хэлсэн

2023-04-18 11:17
}

Шинэ мэдээ

Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

by undesten
2026-09-29 12:17
0

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

by undesten
2026-09-28 16:52
0

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

by undesten
2026-09-28 15:52
0

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

by undesten
2026-09-28 15:08
0

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

by undesten
2026-09-28 12:14
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

by undesten
2026-09-28 11:36
0

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

by undesten
2026-09-28 11:29
0

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

by undesten
2026-09-27 16:19
0

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай