Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийнд энэ сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болчихлоо гэсэн мэдээллийг Онцгой байдлын газарт өгчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашин, дүүргийн цагдаагийн хэлтсийн 61 алба хаагч, 4 автомашин, ар гэрийн 6 хүн эрэн хайх ажиллагааг эхлүүлж өчигдөр 11.00 цагийн үед хоёр хүүхэд нь осгож нас барсан бол нэг нь осгосон байдалтай байхыг нь олжээ.