Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олдсон талаар бид саяхан мэдээлсэн.
Сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна. Уг газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэснээр биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж. Харамсалтай нь таван настай Б, гурван настай Ц нар ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар осголтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Уг хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.Иймээс эцэг, эх, асран хамгаалагчид та бүхнийг үр хүүхдэдээ байнга анхаарал, халамж тавих, тэднийг хаана юу хийж яваад нь үргэлж анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хүүхдээ хамгаалъя.