Олон улсын хамгийн алдартай телевизийн шоу нэвтрүүлгийн нэг гэгддэг “The Voice” шоуг Монгол ТВ албан ёсны эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж эхэлснээс хойш үзэгчдийг хүсэн хүлээлгэдэг нэвтрүүлгийн нэг болсон. “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийнхээ шилдэг 32 оролцогчийн тоглолт өнгөрсөн долоон хоногийн бямба, ням гариг шууд дамжуулан үзүүлсэн.
Дөрвөн шүүгчийн тунан үлдсэн нийт 16 оролцогч зөвхөн монгол дуу дуулан өрсөлдөх юм байна. Маргааш буюу бямба гарагт Ононбат шүүгч болон Ука шүүгчийн багийн шигшээ оролцогчид өрсөлдөнө.
Ононбат шүүгчийн 4 оролцогч үзүүлбэрээ үзүүлээд дуусмагц Ононбат шүүгч 4 оролцогчоос шоугаа цааш үргэлжлүүлэх 1 оролцогчийг сонгох болно. Харин үлдсэн 3 оролцогч дээр үзэгчидийн санал хураалт явагдаж үзэгчээс хамгийн их санал авсан 1 оролцогч дараагийн шатандаа тэнцэх болно. Иингээд Ононбат шүүгчийн багаас шүүгчийн сонголтоор 1 оролцогч, үзэгчийн саналаар 1 оролцогч тодрох болно.
Харин үүний дараа Ука шүүгчийн багийн 4 оролцогч үзүүлбэрээ үзүүлж, Ука шүүгч мөн адил шоуг цааш үргэлжлүүлэх 1 оролцогчийг сонгох болно. дараа нь Ука шүүгчийн багийн санал хураалтын шугам нээгдэж үзэгчээс хамгийн их санал авсан 1 оролцогч дараагийн шат буюу хагас шигшээд шалгарах болно. Харин ням гаригт Болд шүүгч болон Отгонбаяр шүүгчийн багийн шигшээ оролцогчид өрсөлдөнө.Ингээд энэ энэ амралтын өдрүүдээр шүүгч тус бүрийн 2, 2 оролцогч шалгарснаар хагас шигшээ тоглолтонд оролцох шилдэг 8 оролцогч тодроно.