Улс төрчид шүүх, прокурор, аавын хаалга татаад нэлээд дуулиантай байгаа. Эргэн тойрных нь буруутай, буруугүй гээд янз бүрээр л хэлж байна. Массын дийлэнх нь улс төрчдийг буруутгах сонирхолтой. Ойрын хүмүүс нь харин өмөөрөх хандлагатай.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин энэ тухай өөрийн сэтгэгдлээ ч хуваалцлаа. Тэрээр “Ямартай ч “би шалгуулахгүй ээ, намайг хэлмэгдүүлэх гээд байна” гэдэг зарим хүмүүстэй харьцуулахад “би шалгуулахад бэлэн, хуулийн дагуу шалга. Гол нь энэ шалгалтын үр дүнд худал, үнэн тодорно. Нэр төрөө сэргээнэ. Хэрэв буруутай нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж хуулийн өмнө ам гарч, Монголын ардчилал, хуулийн тогтолцоонд итгээд очиж байна. Өмнө нь цөөнгүй улстөрчийн хийж чадаагүй алхам. Ийм итгэл үнэмшилтэй, ийм зоригтойгоор зарим хүний хонгил, махны машин гэж хэлдэг зүйлийн хаалгаар орж байна гэдэг бол хэрэг хийгээгүй гэдэгт өөртөө бат итгэлтэй байгаа хүний л хийх үйлдэл.” гэв.
Тэгэхээр түүнийхээр бол шалгуулахаар өөрөө гүйж очсон эрхмүүд бүгд буруугүй учраас бардам байж. Гэвч тэд өдгөө хоригдоод байгаа. Харин дараа нь бас нэр төрөө сэргээхээр нэлээд юм болох бололтой.