Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа. Номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонирхожээ. Тэрээр номын баярын үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо гуайн номын өргөөгөөр зочилж, үүргэвчээ үүрсэн, элдэв олон хамгаалалтгүй ‘энгийн’ зочин найрагчийг маань багагүй сандаргасан гэнэ.
Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо “Уншигч сонирхогч олондоо шавуулаад завгүй сууж байтал Ерөнхийлөгч маань дэргэд ирчихсэн инээмсэглээд зогсож байв. Жаахан балмагдав. Харин түүний энгийн байдалд нь доороо тайвширч номынхоо дээжээс барилаа. Ном бүтээгчдийг сэтгэлээр дэмжиж цаг заваа гаргаж номын отогоор аялсан танд баярлалаа. Ном эрдэнийн Монгол орон билээ” гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.