Хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 0.5 хувиар өссөн байна. Харин адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Ажиглалтаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 1.2 хувиар буурсан бол ямааны ястай мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байлаа. Мөн 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7500 төгрөг, үхрийн /ястай/ мах 8490 төгрөг, үхрийн цул мах 10255 төгрөг, адууны /ястай/ мах 6075 төгрөг, ямааны /ястай/ мах 5065 төгрөгийн үнэтэй байв.