Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадам болоход 14 хоног үлдлээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар заасан байдаг. Тэгэхээр Үндэсний их баяр наадмаар энэ жил тав хоног амрах юм байна.
Тодруулбал, долдугаар сарын 11-ний өдөр тухайн долоо хоногийн лхагва гарагт, 15-ны өдөр ням гарагт тохиож байна. Иймд иргэд долдугаар сарын 9, 10-ны өдөр ажиллаад, 11-ний лхагва гарагаас эхлэн 16-ны даваа гараг хүртэл амрана.