“Чингис хаан нисэх буудал”-д Вейсел Акчай захирлыг хулгайлсан гэж үзэж байгаа багш ажилтнууд болон төгсөгчид хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардсан лоозон бүхий жагсаал хийж байна. Энэ үеэр Элит олон улсын сургуулийн менежер Б.Тамир сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол, Туркийн сургууль ямар нэгэн террорист үйл ажиллагаанд оролцоогүй. 24 жилийн туршид цэвэр боловсролын үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус сургууль 2017 оноос Германы хөрөнгө оруулалттай болсон. Одоогоор 17-18 турк багш ажиллаж байгаа ч бид одоо Турктэй ямар нэгэн холбоогүй болсон.
Өнөөдөр хулгайлагдсан Вейсел Акчай Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл мөн гаргаж байгаагүй. Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бидний бахархалт багш. Манай сургуулийн төгсөгчид бүгдээрээ амжилттай ажиллаж байгааг бид бүгдээрээ мэднэ шүү дээ” гэлээ.
Өмнөх мэдээллийг: