ОХУ-ын ын “СПРАВЕДЛИВАЯ РОССИЯ” намын Төв зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Романович энэ сарын 10-нд МАХН-ын дэд дарга С.Ганбаатарыг хүлээн авч уулзсан байна. Талууд ОХУ-Монголын харилцаа, хамтын ажиллагаа болон бусад асуудлын талаар ярилцжээ.
Александр Романович “Бид хөрш орнуудын улстөрийн намуудтай хамтран ажиллахад ихэд анхаардаг. Бидний зорилго бол Монгол, Оросын ард түмний найрамдлыг бэхжүүлэх” хэмээн хэлсэн бол С.Ганбаатар тус намын дарга Сергей Мироновыг хоёр орны хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг үнэлж байдгаа илэрхийлээд Монголд айлчлахыг урьсан байна.