“Гоо сайхны мэс засал бол сэтгэл заслын эмчилгээ. Хүн бүр давдаг, бас амжилттай болдог зүйл биш. Гол нь чанар = чадвар!” гэж үздэг трансжендер Б.Солонго буюу Соко хэдийнэ олонд танигдсан нэгэн. Тэрээр өнгөрсөн хавар Олон улсын трансжендер миссийн тэмцээнд чамгүй амжилттай оролцсон бөгөөд ер нь түүний шударга шулуун зан байдал нь олныг татаж чаддаг ч, бэлгийн цөөнхийг эсэргүүцэгчдийн давшилт түүнээс яахан салах билээ. +18 чиглэлийн элдэв үгээр хэлүүлэх нь түүнд огтоос сонин биш ч мөчөөгөө өгөх нь үгүй. Гандан бууршгүй Соко ганцаардахгүй гэдгээ хэдийнэ мэднэ гэдэгт гайхах ч зүйлгүй.
“+18” гэснээс саяхан Мөрөөдлийн театрын Сөрөлт хэн нэгэнтэй “бавалцсан” мэт маргаан өрнүүлж буй бичлэг цацагдаж, Сөрөлтийн хэлсэн үг багагүй шуугиулаад амжсан. Зарим хүмүүст цаад утга учир нь ихэд сонирхолтой санагдаж байсан нь тодорхой. Тэгвэл Соко “Дундын бүсгүй”-гээс учгийг тайлж, хужрыг тунгааж, өөрийн дүгнэлтээ өгчээ. Тэрээр “Сөрөлтийн нөгөөхийг хэн л яасан юм байна kk. Сургамжтай драм байна шүү.” гэв.
Мэдээж тэр бичлэг жүжгийн бэлтгэл байсан гэдгийг Мөрөөдлийн театрынхан учирласан. Гэхдээ жүжгээс чухам хэн Сөрөлтийн нөгөөхийг яасныг Соко бас л нууцлаад өнгөрлөө. Тэр хэн байсан гээч. Мэдээж “дундын бүсгүй” байсан.
Шулуухан зантай Соко өөрийг нь үгүйсгэдэг хэсэг бүлэгт зориулж хэдэн үг чулуудсаныг энд далимд хүргэчихье. Соко “Хүсэл мөрөөдлийнхөө төлөө золиос гаргаж гарын арван хуруунд багтах мэс засал хийлгэсэн Соко хэсэг атаархагч ижил хүйстнүүд, зарим эрс эмийн нүдэнд донтогч хиймэл нэгэн юм бол тэдний шүтдэг дуучид, жүжигчид ер нь байгалиасаа эм төрчөөд надаасаа их юмаа засуулсан нь юу болох вэ? Алмас чөтгөрөөс хүн бологч уу?” гэсэн шүү.