Монголын цөөнхүүдийн төлөөлөл болж нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олж чадсан хүн бол трансжендер Б.Солонго. Тэрээр саяхан Олон улсын транс миссийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн бөгөөд энэ нь түүний хувьд бас нэгэн цоо шинэ алхам болсон нь мэдээж. Түүнээс үлгэрлэдэг бүсгүйчүүд ч олон болсон. Сайныг дагаж саар гэгчээр олны танил болсон түүний эргэн тойронд янз бүрийн л зүйл өрнөдөг биз. Үнэхээр цөөнхүүд нийгэмд хөлөө олоход ямар их бэрхшээл, дарамт ирдгийг бид мэдэхгүй. Өчигдөр л гэхэд түүнийг хэн нэгэн бухимдуулсан бололтой. Тэрээр:
“Орой эмэгтэй хувцаслаж хэдэн төгрөг олъё оо, бурхан минь???
Надад ирдэг мэдээлэл, сонсож, хардаг бүх зүйлээ фэйсдээ бичвэл миний пэйж хогийн сав болох биз. Гэхдээ үнэн зүйл гэвэл сүүлийн үед эмэгтэй дүр бүтээн хүн залилдаг бүлэг этгээдүүд ихэссэн байна. Бас тэднийг өөгшүүлдэг зарим мэлэн хойлог эрсийг нэр ус, царай, бичлэгтэй нь мэдээлнэ. Трансжендер амьдралаар амьдарч, жаргал зовлонг нь мэдэрч яваа хүн, трансжендер дүр бүтээж яваа хүн маш том ялгаатай. Ядаад бэрхшээл гарахад банди хувцсаа өмсөөд алга болдог. Бас эмэгтэй хувцастай биднийг үнэгүйдүүлдэг!
Хэдэн жил тууштай тэмцэж багахан амжилтанд хүрснийг маань оюунаа үнэлүүлэх чадваргүй, суурь хүмүүжил, боловсрол төлөвшилгүй гэй залуус парик зүүж сарын дотор, өдрийн дотор дээрэм тонуулж хийж, Сокотой энэ чацна гэж бүү нойтогно!!! Энэ нийгэм шүүлтүүртэй, тэрэнд тунаж тэсч үлдэх бүх талын бэлтгэл хэнд байна? Шөнө орой гудманд хууль замхруулж яваа ladyboy-уудаас сэрэмжлээрэй. Бас хуулийн байгууллага бүртгэлжүүлэх шаардлагатай!” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Харин түүний нэрлэх, илчлэх хүмүүсийн бичлэг олны сонирхлыг ихэд татах боллоо. Учир нь танилцуулах бус мэдээлнэ гэхийг бодвол бидний танил эрхэм ч байж мэдэх юм шүү гэлцэнэ.