Маршалын гүүрний хойд уулзвар-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ бямба гараг буюу есдүгээр сарын 15-ны бямба гарагт 08:00-17:00 цагийн хооронд түр хаана.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’Итгэл найдвар, боломж-Улаанбаатар’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ өдөр болох бөгөөд тэмцээнтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хаана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.