ОХУ Хятадад амьд мэлхийг хоол хүнсний зориулалтаар экспортлохоор төлөвлөж байгаа талаар тус улсын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны мэдээлэлд дурджээ.
Оросын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албанаас Хятадын талаас тавьсан шаардлагын дагуу хоол хүнсний зориулалтаар экспортлох амьд мэлхийн мал эмнэлгийн гэрчилгээний төсөл бэлдсэн бөгөөд хятадууд мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс мэлхий нийлүүлэх, экспортлохын өмнө эмнэлгийн үзлэгт оруулсан байх зэрэг шаардлага тавьжээ. Түүнчлэн Хятад улс амьд мэлхийнүүдийг амьтны халдварт өвчнөөс ангид бүс нутгуудад эсвэл фермүүдэд байлгах, ариутгалын бодис, бохирдуулагч болон эм бэлдмэл хэрэглээгүй байх зэрэг шаардлагуудыг Ороосын талд тавьсан байна.