Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд арвангурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Точиношиныг өвдөг шороодуулснаар 12 даваатай болжээ. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд озеки Такаясүтэй барилдаг өвдөг шорооджээ. Тэрбээр хоёр өдөр дараалж өвдөг шороодоод байгаа бөгөөд 10 даваа 2унаатай боллоо.
Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал ёкозуно Кисеносатотой, Какүрюү М.Ананд озеки Гоэйдотой барилдана.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0
Ёкозүна Какүрю М.Ананд 10-2
Секиваки Ичиножү А.Ичинноров 5-7
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-9
Маэгашири-13 Таканова Баасандорж 9-3
Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 7-5