Перугийн уулын замд осол гарснаас хамгийн багадаа 23 нас баржээ. Орон нутгийн Canaln телесувгийн мэдээлснээр тус орны зүүн-өмнө орших Чумбивилкас тосгоны ойролцоо 200м өндөртэй хавцлын замаар зорчигч тээвэрлэсэн автобус замын хажуу руу онхолджээ.
Урьдчилсан мэдээллээр автобус өөр машинтай мөргөлдсөнөөс унасан бөгөөд жолооч хэргийн газрыг орхин явжээ. Ослын шалтгааныг тодруулж байна.
Туркд есөн сарын 8-д зорчигч тээврийн автобус уулын замд жолооч замын эргэлтэн дээр машинаа удирдаж чадаагүйгээс осол гарч зургаан хүн нас барж, 39 хүн шархатсан билээ.
Ц.Пүрэвдорж