Венеусэлийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай гар барьж, хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Тэрээр “Хэдийгээр түүх, нийгэм, үзэл санааны асар их ялгаа зөрүү байгаа боловч автобусны жолоочоос Венесуэлийн ерөнхийлөгч болсон Николас Мадуро Морос миний бие АНУ-ын ерөнхийлөгчтэй гар барьж, хэлэлцээрийн ширээний ард суун, бүс нутгийн харилцааны асуудлаар ярилцахад бэлэн байгаагаа энэ индрээс илэрхийлж байна” хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдааны үеэр мэдэгджээ. Үүнээс өмнө Трамп НҮБ-ын чуулганы үеэр ярихдаа Венесуэлийн нөхцөл байдлыг “гутамшигтай” хэмээн нэрлээд тус улсын эсрэг хатуу арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн юм.