Түүхэнд анх удаа “Звезда” телесуваг ЗСБНХУ-ийн Улаан тугийн одонт КГБ-ийн хүрээлэнд (одоогийн гадаад тагнуулын Академд) ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тагнуулчаар суралцаж байх үеийн өрөөг үзүүлжээ. Үүнийг тус Академийн 80 жилийн ойд зориулж, оюутнуудын амьдарч байсан өрөөнүүдийг үзүүлжээ.
“Энэ өрөөнд сонсогч Платохв жилийн турш амьдарч байсан”-гэж хөтлөгч ярилаа. Сургалтын бүх л явцад Путин ийм нэртэй байжээ. Академийн бүх сонсогчид нууц байдлыг сахиж, зохиомол нэртэй байсан аж.
Бичлэгт хоёр хүний байрлах өрөөг үзүүлсэн байна. Нэр хүндтэй алдартнуудын өрөөнд орох гэсэн эрмэлзэлийг академийн сонсогч нарт төрүүлэхгүйн тулд өрөөний дугаарыг зарлаж, мэдэгддэгүй гэж тайлбарлагч ярилаа.
Гадаад тагнуулын Академ 1938 оны аравдугаар сарын 3-д онцгой зориулалтын имтат Сургууль (ОЗС) гэж нэрлэгдэж байгаад 1943 онд ЗСБНХУ-ын Улсын Аюулгүй байдлыг удирдах Ардын Комиссарын 1-р Тагнуулын сургууль (ТАС) гэж өөрчлөн нэрлэгдсэн юм. Тэгээд хожим хэд хэдэн удаа нэрийг өөрчилсөн юм.
Гуравдугаар сард үзүүлсэн “ Путин” баримтат кинон дээр оросын тэргүүн түүнийг хэрхэн “Платов” нэрээр дуудах болсон талаар ярьсан. Тэр, 2017 онд КГБ дэхь өөрийн ажлын талаар ярьсан бөгөөд нууц тагнуулын ажиллагаатай хэрхэн холбогдсоноо тэмдэглэж байсан.