Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-ны бямба гаригт 4,9-өөр төгссөн улсын дугаартай автомашины хөдөлгөөнийг хязгаарлана гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ шийдвэрийг цуцалсан тухай албаны хүн мэдээллээ.
Өнгөрсөн баасан гарагийн амралтыг энэ бямба гарагт нөхөж буй бөгөөд цэцэрлэг, сургууль хичээллэж, байгууллагууд ажиллана. Гэхдээ автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй учраас нягтрал багатай замыг сонгон зорчихыг хүсье.