УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх товтой ч ирц хүрээгүйн улмаас эхлээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд намын бүлгийн дарга нарыг гишүүдээ чуулганы танхимд ирүүлж, ирцээ бүрдүүлэхийг шаардлаа. Дэгийн тухай хуулиар бүлгийн дарга ирц бүрдүүлэх үүрэгтэй.
“ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар сайд нараа чуулганы танхимд оруулж ир. Засгийн газар чуулганы хуралдааныг бойкотлохоо боль. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой” гэдгийг мөн анхаарууллаа. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын танхим 100 хувь парламентаас бүрдсэн. Тиймээс хуралдааны ирцэнд сөргөөр нөлөөлж болохгүй” гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд дахин санууллаа.