Хөвсгөл аймгийн Засаг дарга болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг мотоциклоор зорчихыг түр хориглосон захирамж гаргасан байна. Хүйтний эрч чангарч, замын хальтиргаа гулгаа нэмэгдэж байгаа тул хүний эрүүл мэнд, осол гэмтэл, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс ирэх оны хоёрдугаар сарын 16 хүртэл хугацаанд аймгийн автозамын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.
Мөн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх анхааруулга, санамж, сэрэмжлүүлэг өгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад боломжит хэлбэрээр сурталчилан ажиллахыг албаныханд даалгасан байна.