18 жилийн өмнө “USS Cole” хөлөг онгоцонд халдсан хэрэгт сэжиглэгдэж байсан, “Аль-Каида” бүлэглэлийн гишүүн Жамаль Аль-Бадавиг нэгдүгээр сарын 1-ний өдөр Йеменд агаараас цохилт өгөх үеэрээ устгасан талаар АНУ-ын Төв командлалаас Ням гаригт мэдээллээ.
Холбооны шүүгчид 2003 онд Жамаль Аль-Бадавиг АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “USS Cole” хөлөг онгоцны сүйрэлд буруутайг тогтоосон байна. Түүний тусламжтайгаар 2000 оны аравдугаар сард алан хядагч “Аль Кайда” бүлэглэл АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “USS Cole” хөлөг онгоцыг бөмбөгдөж, 17 хүний аминд хүрчээ.Бадави Йемений шоронгоос 2003, 2006 онд хоёр удаа оргож байж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гаригт твиттер хуудаснаа “Манай гайхамшигтай цэргийн албан хаагчид мина тээгч “Cole” хөлөг онгоцонд халдах үеэр амь үрэгдсэн болон шархадсан баатруудын өшөөг авч, шударга ёсыг сэргээлээ. Бид энэ халдлагыг зохион байгуулсан Жамаль аль-Бадавиг дөнгөж сая устгалаа” хэмээн жиргэжээ.