Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг “Чингисийн хаалга” гэх газар Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сум уруу шатахуун тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин замаас гарч унасан байна.
Энэхүү ослын талаар өчигдөр өглөө 9.10 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдэж, дуудлагын газар 13 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэй 9.17 минутанд ирсэн байна. Осол болсон газар албан хаагчид 3цаг 37 минут ажиллаж “Ихэр наран” ХХК-ийн “Саёонг” загварын ачааны машиныг босгож чаджээ. Машиныг босгох үед 23 тонн түлштэй байсан бөгөөд ослын улмаас 6 тонн гаран түлш асгарсан байна.