2 жилийн хугацаанд 30 кг хасахдаа миний анзаарсан гол 3 зүйлс: (105 кг -> 75 кг)
1) идэж, уухаа тааруулах (60%)
– чихэр, сахараа эрс багасгах
– гурилаа багасгах
– ус сайн ууж, спиртээ багасгах
2) дасгал, хөдөлгөөн хийх (20%)
– 7 хоногт 5-с доошгүй удаа ямар ч
хамаагүй дасгал, хөдөлгөөн хийх
(ууланд алхах, гүйх, сагс тоглох гм)
3) сэтгэл санаа (20%)
– хурдан турах гэж яарах хэрэггүй
– турах талаар байнга бодож
стрессдэх хэрэггүй, бас нойр чухал
– ингээд эдгээрийгээ зуршил болгох
Илд, бамбайнд үхсэн хүний тооноос идэж, уухаас үхсэн хүний тоо хамаагүй олон гэж нэг эмч найз маань ярьдаг. Эрүүлийг хүсье.