Өнөөдөр НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэргийг ярилцсан байна.
Мөн Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн захирал зэрэг удирдлагууд оролцож санал бодлоо хэлэлцлээ.
Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар “Улааанбаатар Смарт карт” ХХК нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусандаа хяналтын камерыг 2019 оны зургадугаар сарын 1-ний дотор суурилуулж бүрэн ажиллагаанд оруулахаар болсон юм