Монголын саалийн үнээ гэгдэх “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн боссон Орхон аймаг улс даа хөгжлөөрөө тэргүүлдэг. Үүний шалтгаан Эрдэнэт үйлдвэрээс ирэх хөрөнгө оруулалт юм уу гэж харагддаг. Түүний илрэл нь аймгийн Засаг дарга болоод ИТХ-ын дарга нарын Эрдэнэт үйлдвэрт тавьж буй дараах саналаас харагдаж байгаа байх.
Хоёр даргад шинэ автомашин аваад өгчих чадал Эрдэнэт үйлдвэрт бий. Харин Эрдэнэт шиг үйлдвэрийг түшиглэж чадаагүй аймгийн дарга нар энэхүү албан бичгийг хараад үнэхээр “атаархаж үхэх” гэж байгаа даа, ойлгомжтой. Амны хишиг гэх үү, аз завшаан гэх үү.
Тэгсэн зиндаархал дээгүүр дарга нар Эрдэнэт үйлдвэрээс унах унаа шаардаад зогсохгүй өөрийн хүнээ албан тушаалд томилуулах саналыг хүртэл бланк дээрээ бичээд явуулдаг юм байна. Энэ арай ч хэтэрнэ ээ. Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллаж бас ч үгүй шат дамжлагатайгаар албан тушаалд томилогддог болохоос биш хэн нэгэн даргын албан бичгээр томилогдоод явдаг ч юм биш шүү. Улсын чухал обьект. Осол гэмтэл гарвал хэн хариуцах вэ. Нам, улс төрийн татаасаар гарч ирсэн нөхдүүд мөрөө хавчиж, дороо холхихоос өөр юу чадах юм. Чадалтай, бяртай үйлдвэрийг түшиглэсэн хөрөнгөтэй аймгийг удирдаж байж болно. Гэхдээ л даруулгатай байсан нь дээр шүү. Улс төрийн албан тушаалд ээлж, халаа гэж бий. Түүнээс ч өмнө асуудлыг шийдвэрлэдэг эрх мэдэлтэн ч гэж бий.