Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдаан хуралдах юм байна. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар:
– Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
– Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг;
– Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
– Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлуудыг авч хэлэлцэнэ.
Эдгээр асуудлыг хэлэлцсний дараа Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хаана.