БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад энэ сарын 25-27-нд албан ёсны айлчлал хийгээд буцлаа.
Түүний айлчлалын хүрээнд олон арга хэмжээ төлөвлөгдсөн байсны нэг нь морь бэлэглэх байв.
Ерөнхий сайд Ли Наг Ён энэ үйл ажиллагааны талаар өөрийн сошиал хуудастаа “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хамт. Бат найрамдал, итгэл найдвараар дүүрэн цаг хугацааг өнгөрүүллээ. Чингис хааны нутгийн сайхан морийг бэлгэнд авав. Морио Солонго гэж нэрлээд нутагт нь үлдээж байна. Хүндэтгэл дүүрэн уулзалт байлаа. Монголын ард түмэн маш ихээр анхаарч, ач холбогдол өгсөн айлчлал боллоо. Баярлалаа” гэжээ бичжээ.