Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу 15 хоногийн хугацаатай саатуулж хорихоор болсон.
Түүнийг 15 хоног саатуулах болсон шалтгаанаа “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа” хэмээн цагдаагийн байгууллагаас тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ бол зүгээр л шалтаг төдий бөгөөд цаанаа улс төрийн захиалгат үйл явц гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байгаа.
Тэгвэл Генерал Б.Хурцыг цагдан хорих хугацаа маргааш буюу тавдугаар сарын 8-нд дуусгавар болно. Хэдийгээр түүнийг үргэлжлүүлэн хорино гэх яриа байгаа хэдий ч үргэлжлүүлэн хорих эсэхийг маргаашийн шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ.