Дэд бүтцийн сайд С.Зоригийн агсаны амийг хөнөөсөн хэрэгт холбогдон улмаар шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг байцаах явцдаа эрүүдэн шүүж хэргийг хүчээр хүлээлгэсэн билээ. Энэхүү эрүүдэн шүүлттэй холбогдуулан цагдаа, тагнуулын байгууллагын ажилтан болон энэ ажилд оролцсон хүмүүсийг саатуулан шалгаж эхлээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан тагнуулын хоёр ажилтан болон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг одоогоор саатуулаад байсан билээ. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан тагнуулын хоёр ажилтан болох Бархас болон Ү.Отгонбаяр нарыг батлан даалтад гаргалаа.
Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хойшлуулашгүйгээр баригдсан 48 цаг дуусч, өнгөрсөн сарын 25-нд 15 хоног саатуулах шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал маргааш болохоор товлогджээ.