Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргалыг Монгол улсын харьяатаас гаргалаа.
Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээг заавал Япон улсын иргэн эзэмших эрхтэй байдагтай холбогдуулан М.Даваажаргал уг хүсэлтийг гаргасан бөгөөд тэрээр ирэх Токиогийн олимпийн нээлтийн үеэр сүмогийн ёслол үйлдэхийг хүсч байгаагаа ч мэдэгдсэн билээ.
Түүний аав Дархан аварга Ж.Мөнхбат агсан 1964 оны олимт БНМАУ-ын тугийг барин жагсаж байсан юм.
Өөрийн санаа өөртөө зөв шүү. Хүмүүс юу гэж ярих ёстой хамаагүй шүү.
Эхнэр үр хүүхэд нь японд байгаа ажил амьдрал нь ч японтой холбоотой учир явах нь зөв. ДАВААЖАРГАЛ_даа ЦААШДЫНХ НЬ ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Гэр бүл үр хүүхдэд нь АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ ДЭМЖИЖ БАЙНА. ХҮН ХҮН ЧАНАРАА ГЭЭХГҮЙ Л БОЛ АЛЬ УЛСЫН ИРГЭН ХААНА АМЬДРАХ НЬ ХАМААГҮЙ ЭЭ . ЦУС НЬ МОНГОЛ МОНГОЛ ГЭСЭН ЗУРГААН ҮСЭГТ ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛСАН АГУУ ИХ ХҮН. 🇲🇳🇯🇵💌💝😘
сонирхолтой
энэ дүнхүү мах нэг муу япон хүүхнээр эх орноо сольж байгаад нь төв аймаг тэнгэрээс эцэг нь харамсахгүй л дээ ийм юмнууд бүр цаашаа л дээр ер нь ийм хүмүүст манайхан л долигноод байдаг болхоос эд өөдтэй улсууд биш монгол руу орж ирэх виз бүү өгч бай явна л биз
Сэтгэлийн хөөрлөөр энэ санааг гаргах хүн байш байхаа . Амжилт аз жаргал хүсье .Чи явсан ч бид чамаар дандаа бахархах болно .
Tsengelmaa Jawhaa
Сэтгэлийн хөөрлөөр энэ санааг гаргах хүн биш . Амжилт аз жаргал хүсье .Чи явсан ч бид чамаар дандаа бахархах болно .Эх орондоо дуртай үедээ тавтай морилоорой Бид чамд хайртай шүү
bb
zail zail chamaar dutaxgvi dabgaa baigaa um chin
Мөнхбат аваргын үр удам Монголд лав бөхөөр тасрах биз.Тийм хүний удам тасрана гэдэг монголд харамсалтай л юм. ХЭрэв дайн болвол дайсанд урвах л хүн юм байна даа
Зөвхөн Монгол ээж аавтай хүмүүст монгол давхар иргэншлийг нь зөвшөөрч хүсвэл шууд иргэншлээ сэогээж байх шинэ хууль гаргаачээ. Манайх шиг цөөн хүнтэй улсууд битгий хэл Тайвань улс, Австрали , Канад, Америк гээд дэлхмй 49 орон өөрийн нутгийн аав ээжтэй хүмүүсээ шууд иргэншил авахад давуу эрх эдлүүлдэг шүү. Бид дэлхийн хүмүүстэй болвол Монгол маань амархан хөгжинө. Манайх хүн ам цөөтэй тул даруй Монгол гаралтай хүндээ давхар иргэншил олгох хууль гаргааачээ. Чадварлаг хүмүүсээ алдахгүйн тулд хурдан энэ хуулийг гаргах нь зүйтэй бөгөөд зайлшгүй юм. Хятад, Японоос өөр бусад ихэнхи орон хүнээ алдахгүйн тулд өөрийн орны гаралтай хүнээ давхар иргэншил олгож байна. Хүн бол оюуны болон эдийн засгийн асар том нөөц. Манайхан дэндүү явцуу бодож, давхар иргэншлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа даанч харамсалтай. Манай улс Монголын иргэншилтэй хүндээ хөх паспорт хурдан олгож, дэлхийн иргэдээ буцааж эх оронд дуудах хэрэгтэй