Оросын Холбооны Улсын “Уральские авиалинии” компанийн “Airbus 321” онгоц Москвагийн Жуковское нисэх буудлаас хөөрөөд өндрөө авч байхдаа цахлай шувуудын сүрэгтэй мөргөлдсөн байна.
Үүний улмаас онгоцны хоёр хөдөлгүүрт шувууд орж улмаар аль аль нь ажиллахаа болин шатаж эхэлжээ. Энэхүү нислэгийн үеэр онгоцонд 233 зорчигч, нисэх багийн долоон гишүүн байсан бөгөөд нэгдүгээр нисгэгч Дамир Юсупов, хоёрдугаар нисгэгч Георгий Мурзин нар онгоцыг Москва орчмын Рыбаки тосгоны ойролцоох эрдэнэ шишийн тариалангийн талбайд дугуйг нь гаргалгүйгээр амжилттай буулгаж чадсан байна.
Хэдийгээр ослын буултын үеэр 75 хүн хөнгөн бэртсэн хэдий ч хүний амь эрсдээгүй байна. Нисэх багийнхны энэхүү үйлдлийг сайшааж өнөөдөр болох Оросын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтын эхэнд алга ташин хүндэтгэл үзүүлэхээр болжээ.