ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтах ёслолын дараа Төрийн ордоны гэр өргөөнд хоёр улсын ерөнхийлөгч нарын ганцаарчилсан уулзалт боллоо. Энэхүү ганцаарчилсан уулзалтыг 40 минут хийхээр товлоод байсан.
Өмнө нь хоёр улсын Ерөнхийлөгч нар 2017 онд Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалт болон БНХАУ-ын Чиндао хотноо ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр уулзалт хийж байсан билээ. Ийнхүү гурав дахь удаагийн ганцаарчилсан уулзалт Монгол улсын Төрийн ордоны Гэр өргөөнд хийгдэж өндөрлөлөө.