Тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэх шийдвэртэй холбоотойгоор ОУВС байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дараах байр суурийг илэрхийллээ.
“Уг шийдвэр гарсны дараа ОУВС-ийнхантай уулзсан. ОУВС хөтөлбөр, гэрээнд тусгагдаагүй өөр зүйл хийж байна гэж хэлсэн. Бид тайлбар өгсөн. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. 100% төгс төгөлдөр хэрэгжинэ гэж байхгүй. Хөтөлбөр ямар ч байсан дуусахаар цаашид яахаа шийднэ. Одоо бол тэтгэврийн зээл тэглэлтийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн багасгах талаар ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэлт төсөвтэй ямар ч хамаагүй гэдгийг тодотголоо.