Өнөөдөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт эхэлж цэцэрлэг, сургууль нээлтээ хийлээ.
Нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ жил цэцэрлэг сургуульд яг хичнээн хүүхэд хамрагдаж мөн хичнээн хүүхэд хамрагдаж чадаагүй байна вэ гэдгийг \”Нийслэлийн боловсролын газрын” мэргэжилтэнээс тодрууллаа.
– Энэ жил нийслэлд хичнээн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна вэ?
– Нийслэлд төрийн болон хувийн 597 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
– Цэцэрлэгт хичнээн хүүхэд хамрагдав?
– Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо одоогийн байдлаар 70-71 хувьтай байна. Нийслэлд энэ жилд цэцэрлэгт 145000хүүхэд хамрагдана гэсэн тоо гарсан байгаа үүнээс урьдчилан байдлаар 101 650 хүүхэд хүүхэд хамрагдана гэсэн тоон судалгаа гарсан .
– Хэчнээн хүүхэд хамрагдаагүй үлдэв?
– 35000 гаруй хүүхэд хамрагдаж чадаагүй үлдсэн.
– Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдүүдийг яах вэ?
– Цэцэрлэгт хамрагдаагүй 35000 мянган хүүхэдээс одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдана гэсэн урьдчилсан тоо гарсан. Харин үлдсэн 30000 хүүхэд гэртээ үлдэж байгаа юм.
– Ерөнхий боловсролын сургуульд шинээр хичнээн хүүхэд элсэж оров?
– Нийслэлд нэгдүгээр ангид 6 настай хүүхэд хүн амын тоогоороо 29 437 хүүхэд хамрагдана гэсэн тоо гарсан .Одоогийн байдлаар өнгөрсөн жил сургуульд явж чадаагүй завсардсан хүүхдүүдийн тоо нэмэгдээд 31000 хүүхэд хамрагдана гэсэн үг.
– Нийслэлд хэчнээн сургууль үйл ажиллагаа явуулж байна вэ?
– Нийслэлд өнгөрсөн жил 214 сургууль үйл ажиллагаагаа явуулсан энэ жил нэмэгдэж 10 сургууль нэмэгдээд 224 сургууль үйл ажиллагаа явуулж байна гэж хэллээ. Харин энэ онд шинээр нэмэгдэж зургаан сургууль ашиглалтанд орохоор болсон.
Г.Нараа