Дэлхийн цар тахал болоод байгаа коронавирусын эдгэрэлтийн түвшин хэдийгээр өндөр байгаа ч энэ өвчин нь маш хор урхагтай болохыг судлаачид тогтоосоор байна. Энэхүү өвчин нь хүний үндсэн эрхтэн болох зүрх,уушиг, элэг бөөрийг ахин сэргэхгүй, эмчилгээ авахгүй болтол нь гэмтээж байна.
Эрчүүдийг үргүй болгох аюултайг өмнө нь мөн мэдээлсэн. Коронавирусын өвчний гурван үндсэн бүлэгт хамаарах 30 гаруй омог байгааг судлаачид тогтоожээ. Омог бүр нь уушгаас гадна тодорхой нэгэн амин эрхтэнг гэмтээдэг.
Энэ өвчнийг үүсгэгч нянг судалсан Шотландын Глазго, Эдинбург хотын Их сургуулийн эмч-шинжээчидийн хамтарсан баг коронавирусын халдвар авсан хүн хэдий бүрэн эдгэсэн ч наснаасаа 10-15 жилээр богино наслана гэж мэдэгджээ. Эрэгтэй хүний 10-13, эмэгтэй хүний 10-15 жилийн насыг энэ өвчин залгих аж.