Одоогоос олоон жилийн өмнө байрны үнэ 10 сая төгрөг байхад миний нэг найз БНСУ-руу байрны мөнгө хийхээр явж билээ. Тэр явахдаа: – Найз нь нэг жил ажиллаад байрны мөнгө хийчихээд л эргээд ирнэ гээд жилд 10 сая төгрөг олж хуримтлуулахаар алс холыг зорин одсон юм. Түүнийг явсны бараг маргааш нь л байрны үнэ 30 сая төгрөг болж билээ. Би ч -зиа энэ хүн 3 жилээс наашгүй боллоо доо гэж бодож байсан боловч байрны үнэ улам л өссөөр байсан. Ийн явсаар нэг л мэдэхэд 8н жил өнгөрч найз маань эргэн ирэхэд байрны үнэ 120 сая болсон байлаа. Найз маань жилд 10 саяыг цуглуулсаар 80н саятай ирсэн. Байр авахад 10 сая биш 40н сая дутсан даа.
Энэ хугацаанд Солонгос хөгжиж, Монгол ядуурсан юм.
Энэ л үед би МӨНГӨ ГЭДЭГ \”СОЛОНГО\” АЖЭЭ гэж ойлгосон юм. Мөнгийг олох гэж мэрийх тусам улам л холдоод байдаг. Гэвч тоохгүй байвал ойртоод бүүр хажууд ирж харагдаад байдаг. Яг л \”солонго\” шиг зүйл юм даа. Мөнгө олох гэж зүтгэх биш, мөнгө олох ухаанд л бид суралцмаар юм билээ. Хайран сайхан хүмүүс нийгмээрээ, тэр чигээрээ мөнгө хөөсөөр олсон ч юмгүй насыг барж байгаад би маш их харамсдаг юм. Иймдээ ч улс орон минь хөгжсөнгүй улам л доройтсоор л… Булт олны урсгалыг ганц бие сөрж чадахгүйгээс хойш хий дэмий л халаглахаас өөр зүйл хийж чадахгүй дээ би өөртөө л их бухимдах юм даа.
Гоёлын гутлаа бид гадаадаас 500 мянган төгрөгөөр \”цэвэр ориг ширэн гутал\” хэмээн хөөрч худалдан авч өмсдөг мөртлөө. Гутал хийх ширээ 100 төгрөгөөр гадагш нь гаргаж байгаа нь бидний мөнгө олох ухаанд даанч суралцаагүйнх. тийм ээ, 100₮ : 500 000₮ харьцуулахад тун хол тоо байгаа биз.