Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Сошиалын тренд сэдэв У.Хүрэлсүхийн танхимын энэхүү шийдвэр байв. Цахим орчинд залуучууд хөгжилтэй байдлаар хүүхэд бүрт олгох мөнгийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэдний олонхи нь Засгийн газрын шийдвэрт эерэг хандаж байгаа нь постноос илт. Олон хүүхэдтэй эцэг, эхчүүдээс илүү залуучууд хандлагатай анхаарал татаж, хөгжилтэй постуудыг түүвэрлэн хүргэлээ.