ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр”Зургадугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Үүнийг задалж хэлбэл,
-Ажиглах байранд байгаа 16 хүн
Тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ
-Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ
-тандалтын зорилгоор авсан 3 сорьц /Увс аймгийн нэгдсэн эмнэлгээс нэг, СХД-ийн өрхийн эмнэлгээс тандалтын сорьцууд авжээ/
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн
-Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочоос шинжилгээ авсан. Бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Тухайн хүн нь Батлан хамгаалахын сургуульд суралцдаг 19 настай оюутан бөгөөд 32 хоног эмчлүүлжээ.
Одоогоор Монгол Улсад батлагдсан 197 тохиолдол байгаагаас 109 нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гараад байна.
Коронавирусийн халдвар авч, эмчлүүлж буй өвчтөнүүд дунд нэг хүүхэд, жирэмсэн гурван хүн, чихрийн шижин өвчтэй нэг хүн байна” гэсэн мэдээллийг өглөө.