Дэлхийн дахинд коронавирусээр өвчилсөн хүний тоо 20 сая давж, эрсдэлтэй хэвээр байна. Тийм учраас манай улс Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах нь тодорхой байна.
Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг хичээллүүлэх тодорхой заавар, дүрэм журам, горим мөрдөх гарцаагүй шаардлага үүсэж байна. Хүүхдүүд нэг ангид 1-1,5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалтыг БШУЯ-наас хийсэн гэж мэдэгдэж байна. Зохицуулалтаар хүүхэд 1-1,5 метрийн зайтай суугаад хичээллэхэд нэг ангид заавал 20-25 хүүхэд суухаар болж байгаа юм.
Нэг ангид суух хүүхдийн тоог багасгахаар ангиуд заавал хоёр хуваагдаж таарна. Тиймээс хичээллэх өдрийн тоог бууруулж, хичээлийн цагийн хугацааг богиносгож, сургалтын төлөвлөгөөнд багтсан бүх хичээлүүдэд тоон зохицуулалт хийж байгаа.
ЕБС-ийн 11 дүгээр анги батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр явахад долоо хоногийн таван өдөр, өдөрт 7 цаг хичээллэдэг. Өглөө 8 цагаас өдөр 13 цаг 30 минут хүртэл хичээллэдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний групп 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллэнэ. Дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулж байна. Хичээлийг багасгаж, цагийг багасгаснаар анги олон давхардах салаад байх асуудал гарахгүй. Олон цаг хичээллэдэг нэг ангийг л хоёр хувааж оруулж байгаа юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг доорх ярилцлагаас авна уу.