Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь цагдаагийн байгууллагад гомдол гарган жүжигчин Б.Навчааг шалгуулж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн фейсбүүк хуудсандаа Хууль зүйн сайд Х.Нямбаатарын баталсан хуулийг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлжээ.
Харин Х.Нямбаатар сайд түүний бичсэн постонд эмзэглэж, жүжигчин Б.Навчааг шүүхэд өгсөн бөгөөд улмаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн юм. Үүнтэй холбоотойгоор олон нийт Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг ихэд шүүмжилж байгаа юм.
Тэгвэл Х.Нямбаатар сайд өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “Өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт надтай хамт нэр дэвшсэн өрсөлдөгчид намайг гүтгэсэн. 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болохыг зөвшөөрсөн хууль санаачилсан гэж их гүтгэсэн. Энэ ажлуудыг гардаж зохион байгуулсан хүмүүсийн нэг нь би хэлмэгдчихлээ гэж ярьж яваа жүжигчин Б.Навчаа юм. Би өөрөө охин хүүхэдтэй хүн. 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог гэж гүтгэх нь аавуудад яаж тусах вэ. Энэ үүднээс миний сонгуулийн штабынхан жүжигчин Б.Навчааг шүүхэд өгсөн. Энэ хэрэг прокурорын шатанд яваа гэж өчигдөр сонссон.
Огт батлуулаагүй хуулийнхаа төлөө гэр бүл, үр хүүхэд рүү гээ дайруулдаг гүтгэлэгт цэг тавих ёстой гэдэг үүднээс Б.Навчааг цагдаагийн байгууллагад өгсөн” гэлээ.