УИХ-ын чуулганаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ёс зүйтэй хүн байх тухай асуудал өлгийтэй байхаас эхэлдэг. Гэр бүл ажил амьдралын орчинд олж авдаг зүйл болов уу? Түүнээс биш хуулиар хүмүүнлэг боловсролын асуудлыг шийднэ гэдэг хэцүү.
Дэлхий нийтэд хүмүүнлэг чанарыг боловсрол, соёл урлаг, хэвлэл мэдээллээр дамжуулж олгож айгаа. Оройн цагаар гадны киног үздэгийг өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, урд хөршид очвол дандаа байлдаантай кино гарч байгаа. Нэг бол Японтой, эсвэл нацистуудтай байлдана. Хар хайрцгын бодлогыг хуульд хийж өгөхгүй.
Ёс зүйтэй байна гэдэг бол албадлагаар биш амьдралын явцад бий болох ёстой зүйл. Хүмүүнлэг байхыг төрийн түшээд өөрсдөөсөө эхлэх ёстой. Бид сонгуулиар бид гарч ирэхдээ яадаг билээ, хүссэн юм бүрийг амладаг. Мөнгө тараана, бэлэнчлэх сэтгэлгээг бий болгоно. Ард түмнээ хөдөлмөр эрхэлж, зөв хүн бай гэхийн оронд өөрсдөө ингээд л байж байгаа.
Амаараа зөв хүн, үйлдлээрээ чөтгөр байж болохгүй. Мөнгөний нийгмийн үед бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Сонгуулиар ярьсан шигээ шударга байх хэрэгтэй. Толгой нь өтөөд байвал явахгүй. Сүүлийн гучин жил ёс суртахууны доройтол ард түмнээс биш дээрээсээ бий болсон” гэлээ.