Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбааатар хотод 31 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Харин бусад голомт болох Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Сэлэнгэ аймагт сүүлийн 10-18 хоногт шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнгүй. Эдгээр бүс нутаг дахь халдварын голомтыг хяналтад авсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Өнөөдрийн байдлаар дотоодын халдварын тоо:
- Улаанбаатарт-206
- Дархан-Уул-45
- Сэлэнгэ-216
- Орхон-25
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32
- Архангай-3 тохиолдол бүртгэгдээд буй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тоо 509 боллоо. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 993 болов.