Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшорын асуудлаар” өнөөдөр МҮОНТ-д ярилцлага өглөө. Тэрээр ярилцлагын үеэр “Улсын төсвийг мөнгөтэй байлгах нь Засгийн газар, Сангийн яамны ажил. Хэрэв төсөвгүй байвал Сангийн яам ажлаа маш муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэж зөвлөмөөр байна. Засгийн газар мөнгөгүй гэж хэлж болохгүй” гэв.
Мөн Ерөнхийлөгч оффшороос оруулж ирэх мөнгөөр төсвийн алдагдлыг нөхөх нь буруу гэж үзэж буйгаа илэрхийлсэн ба оффшороос мөнгө оруулж ирэх ажил үргэлжилж байгаа гэсэн юм.
Харин түүнтэй холбоотой оффшор дансны тухай цуу яриа үнэн эсэхийг тодруулахад “Би мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө эргэлтэд орж байх ёстой. Намайг оффшортой гэж ярьж байгаа хүмүүс тэр орлогыг гаргаж ирж чадвал өөрсдөө аваарай” хэмээсэн юм.