Алдарт “Гэртээ ганцаараа 2” кинон дээрх Дональд Трамп тоглосон хэсгийг хасахыг шаардсан аян цахим сүлжээнд өрнөж эхэллээ. Энэ сарын 8-нд АНУ-ын Вашингтон хотод болсон үймээний дараа одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп маш их шүүмжлэл хүлээж байгаа юм. Капитол руу хийсэн дайралтыг Трамп өдөөн хатгасан гэж үзэж буй юм.
“Гэртээ ганцаараа 2” кинон шүтэн бишрэгчид Трампын дүрсийг хасах аянг цахим орчинд идэвхтэй өрнүүлж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү санаачлагыг дэмжиж байгаа аж. Кевин хүү Нью-Йорк хотын The Plaza Hotel зочид буудалд ирээд үүдний танхимыг хайж байхдаа Дональд Трамп түүнд зам зааж өгч тусалдаг. Дональд Трампын оролцсон хэсэг 5 секунд гаруй үргэлжлэх бөгөөд киноноос энэ хэсгийг бүр мөсөн хасах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.