“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл 2021 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр яригдаж буй Боловсролын Ерөнхий хуульд өгөх санал, байр сууриа олон нийтэд цувралаар танилцуулж буй. “Алсын хараа-2050”-д боловсролын бодлогыг хэрхэн тусгасныг хүргэж байна. Бид хэтийн зорилго өөд чиглэн хэрхэн урагшилж байна вэ?
УИХ-ын 2020 оны 5-р сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан.
Гол зорилго нь ирэх 30 жилд монгол хүн бүр эрүүл аж төрж, аз жаргалтайгаар урт наслах, насан туршдаа чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшиж, хангалуун амьдрах орчин бий болгоход оршино. Түүнчлэн
Хүүхэд, залуучууд
- дэлхийн жишигт хүрсэн чанартай боловсрол эзэмшиж,
- идэвхтэй амьдралын хэв маягтай болж төлөвшиж,
- амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгааллын үйлчилгээ, шинжлэх ухаан, технологийн үр шимийг хүртэж,
- амьдралын ээлтэй орчинд аж төрөхөд чиглэсэн энэхүү зорилгын хүрэх үр дүнг дараах байдлаар тодорхойлжээ.
Мөн “Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй МОНГОЛ ХҮН-ийг хөгжүүлж, Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр /87-д эрэмбэлэгдсэн/ эхний 10 орны тоонд багтах болно” гэж “Алсын хараа-2050”-д онцолсон.
Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэн хөгжлийн үе шатуудыг тодорхойлжээ.
Уг баримтад дараагийн 30 жилийн боловсролын хөгжлийн бодлогыг чанартай, тэгш хамруулсан, эрх тэгш боломж бүхий насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоог бэхжүүлсэн байна гэж тодорхойлсон. Тодруулбал,
- Улс орных хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэх
- Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх
- Иргэн бүрд чанаратай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, санхүүжилтийг суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлэх, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.
- Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, сурах бичиг, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн, цахим болон зайн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, суралцагчдын ялгаатай хэрэгцээг хангасан байхаар боловсруулж, түгээнэ…” гэжээ.
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичгийн дэлгэрэнгүйг энд дарж хүлээн авна уу.